ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хулгай хийдэг байсан бүлэг этгээдүүийг барьжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-16

Бусдын орон байранд нэвтэрч, хулгай хийдэг байсан бүлэг этгээдүүийг барьжээ. Тухайлбал, 1991 онд төрсөн Ш, 1987 онд төрсөн Б нар 2018 оны 10 сар, 2019 оны 9, 10 дугаар саруудад амины орон сууцуудаар явж хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон аж. Тэд бусдын орон байранд нэвтрэн орсон 40 удаагийн үйлдлийг мэдүүлээд байгаа юм байна. Гэмт этгээдүүийг Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, ХУД-ийн цагдаагийн газрын алба хаагчид илрүүлжээ.