ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Оюунчимэг: Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэх ёстой

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-18

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж асуулт асууж байна.

 Б.Бат-Эрдэнэ: Эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх асуудлыг хэрхэн тусгасан бэ.

Д.Тогтохсүрэн: Эрэгтэй эмэгтэй аль аль хүйсийн оролцоо 20 доошгүй байх ёстой гэсэн өмнөх хууль хэвээрээ байгаа. Ажлын хэсэг эмэгтэйчүүдийн квотын асуудлыг хөндөөгүй.

Л.Болд: 2008 оны сонгуулийн тухайд, 7 дугаар сарын 01-ний үйл явдлын тухайд сонгуулийн тогтолцоондоо байгаагүй. Түүнээс хойш хар машин гэж гаргаж ирсэн. Хар машин хамгийн их будилаантай.

С.Бямбацогт: Сонгуулийн дүнг буруу тоолох боломжгүй болгосон шийдэл бол хар машин. Л.Болд гишүүн та хар машины тооллогоор хоёр ч удаа сонгогдсон хүн учраас машинд эргэлзэх шаардлага байхгүй. Тооллогыг баталгаатай байх үүднээс 50 хувийг нь гар аргаар тоолж байсан. Асуудал гарч байгаагүй.

М.Оюунчимэг: УИХ-д ёсзүйтэй, боловсролтой хүнээ боддог хүн орж ирээсэй гэж бодож байгаа юм. Бусад улс оронтой харьцуулахад УИХ дахь эмэгтэйчүүдийн оролцоо 29 хувиар бага байгаа. эмэгтэйчүүд УИХ-д орж ирснээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэн. Гурван ээлжээр хичээллэдэг байдал байхгүй болсон. Хатуу зөөлөн бодлогыг хэрэгжүүлж байж улс орон хөгждөг гэдгийг бусад улс орнуул харуулж байна. Айл гэрт ч гэсэн эхнэр нөхөр ижил эрхтэй байж айл гэр өөдөлдөг. Тиймээс жендерийн квотын асуудлыг эргэж харахыг хүсэж байна. Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэх мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Квоттой холбоотой асуудлыг эрэгтэй гишүүд анхаараач гэж хүсмээр байна.

Д.Оюунхорол: Эмэгтэйчүүд эрх мэдлээ нэмэгдүүлэх гэж 30 хувийн квотын асуудлыг яриагүй. Эмэгтэйчүүдийн оролцоог дэмждэг байх бодлогоо бодит болгох ёстой.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.