ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нажиб Разак: Би сүмд очиж тангараг өргөхөд бэлэн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-19

Одоогоос 13 жилийн өмнө буюу 2006 онд Малайз улсын нийслэл Куала Лумпур хотноо Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа толгойн тус газраа хоёр удаа буудуулж амиа алдсан байдалтай олдсон билээ. Түүнийг биеийг устгахын тулд байлдааны тэсрэх бөмбөг хэрэглэсэн байсан нь ил болж байв. Тэгвэл энэ хэргийг тухайн үед цагдаагийн газар ажиллаж байсан хоёр албан хаагч хамтран үйлдсэн хэмээж, шүүхээс тэдэнд цаазын ял оноогоод байлаа. 

13 жилийн турш яригдаж буй хэргийн талаар энэ долоо хоногт шинэ баримт гарч ирсэн бөгөөд хэрэгт холбогдсон цагдаагийн офицер Азила Хадри Холбооны шүүхэд өргөдөл бичиж, энэ хэргийг тухайн үед Ерөнхий сайдын орлогч, Шадар сайдаар ажиллаж байсан Нажиб Разакын даалгавраар гүйцэтгэсэн гэдгээ мэдэгдээд байгаа юм. Холбооны шүүх энэ асуудлыг мягмар гарагт хэлэлцэх байсан ч ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл хойшлуулсан билээ. Тэгвэл хэргийн гол захилагч гэгдэх Нажиб Разах өөрийнхөө твиттер хуудсанд энэ асуудлаар сүмд очиж тангараг өргөхөд бэлэн хэмээн жиргэсэн байна. 

Тэрбээр, “Би Азила Хадригийн мэдүүлэгт багтсан мэдэгдлийг няцаахаар тангараг өргөх бодолтой байна. Энэ долоо хоногт баасан гарагийн залбирлын дараахан нийслэлд байрлах Кампунг Бару Жамекийн сүмд очиж, тангараглая. Баярлалаа” хэмээжээ. Тус улсын иргэд сүмд тангараг өргөснөөр үнэн, худал ялгарна гэж үздэг бөгөөд хэрвээ худлаа тангараг өргөвөөс хараал хүрдэг хэмээдэг билээ.