ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“The English school of Mongolia” сургуулийн багш нар сурагчдад насанд хүрэгчдийн кино үзүүлсэн үү

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-10

“The English school of Mongolia” олон улсын дунд сургуулийн багш нар сурагчдад насанд хүрэгчдийн кино үзүүлсэн талаар өчигдөр эцэг, эхчүүдийн төлөөлөл мэдэгдлээ.  Эх сурвалжийн хэлж буйгаар тус сургууль  XI, XII дугаар ангийн сурагчдыг энэ сарын 6-ны өдөр Монгол-Кувейтын амралтад арав хоног вакум орчинд англи хэлийг бие дааж сургана хэмээн авч явсан байна. Эцэг, эхчүүдийн зүгээс тус сургалтыг явуулахад дуртай байсан бөгөөд нэг хүүхдийн хоолны зардал гэж 160 мянган төгрөг өгчээ. Хүүхдүүдийн зүгээс хоол унд тааруу,  өлсөөд байна гэсэн мэдээллийг аав, ээждээ хэлж байжээ.

Нэг сурагчийн  ээж хүүхдийнхээ мартсан зүйлийг аваачиж өгөхөөр очтол “The Handmaid's Tale”  киног сурагчдад үзүүлсэн хэмээн сурагчид ярьсан байна.  Түүнчлэн “Тэд бага насны хүүхдүүдэд насанд хүрэгчдийн кино үзүүлж, садар самууныг сурталчилж байхад хууль хяналтын байгууллага болон БСШУСЯ, Гадаадын иргэн харьяатын газар юу хийж байна вэ. Хэрвээ манайхаас өөр оронд ийм зүйл болсон бол өнөөдөр сургууль нь хаалгаа бариад зогсохгүй, багш нар нь шоронгийн хаалга татах байлаа.  

Тэр ч бүү хэл сургуулийн нэг багш эмэгтэй сурагчдын эмзэг газарт нь хүрсэн асуудал ч өмнө нь гарч байсан. Тус сургуулийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэсэн юм. Харин энэ талаар “The English school of Mongolia” сургуулийн үйл ажиллагааны менежер  н.Мөнхжаргал “Манай сургууль жил бүр сурагчдыг долоо хоног цэвэр агаарт сургалтад хамруулдаг. Багш нь сурагчидтайгаа хамт сургалтад хамрагддаг. Сурагчид өчигдөр /өнөөдөр/ буцаж ирнэ. Олон нийтийн сүлжээнд гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл яваад байна. Ийм зүйл болоогүй. Сургуулийн зүгээс холбогдох хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргана, шалгуулна” гэлээ.