ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Туркын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-11

Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газрын бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 10-наас 2 дугаар сарын 20-ныг хүртэл явагдана.

Бүртгэлийг “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудсаар хийх бөгөөд бүртгүүлэх заавар болон шаардагдах бичиг баримтын талаарх мэдээллийг авах боломжтой.

Тэтгэлэгт хөтөлбөрт тухайн жилд их сургуулиа төгссөн, эсвэл төгсөх иргэд хамрагдах юм. Зарим их, дээд сургуулийн сургалт, мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (SAT, TOEFL, DELF, YDS) шаарддаг бөгөөд түвшин тогтоох шалгалтын оноогүй иргэдийн бүртгэлийг тухайн ангилалд нь сонгон шалгаруулах боломжгүй.

Бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулахад тэтгэлэг горилсон их, дээд сургууль болон мэргэжлийн онцлогт тус тус үндэслэн тухайн иргэний сурлагын түвшин, нийгмийн идэвх, гаргасан амжилт зэргийг харгалзан үздэг. Тэтгэлэг горилох их, дээд сургууль, мэргэжлийн чиглэлийг сонгохдоо тухайн иргэний суурь боловсролын чиглэлийг үндэслэн систем автоматаар тохирох сургууль болон мэргэжлийн жагсаалтыг гаргаж ирэх бөгөөд уг жагсаалтаас гадуур сургууль, мэргэжил сонгох боломжгүй юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг “www.turkiyeburslari.gov.tr” цахим хаяг болон 0 850 455 0 982 дугаарын утсаар, “[email protected]” хаягт цахим шуудан илгээн тодруулаарай. Мөн https://www.turkiyeburslari.gov.tr/en/announcement/turkiye-scholarships-2019-applications холбоосоор тэтгэлэгт бүртгүүлэх заавар зөвлөгөө авах боломжтой.