ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дэлхийн аваргын тоглолт үзүүлэх эрхгүй 5 газарт хариуцлага тооцохоор болжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-21

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Хамтарсан баг”-аар ажиллаж байгаа алба хаагчдаас тус дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лан” цахим тоглоомын үйл ажиллагааг шалгахад 14 настай “ Г”-г шөнийн цагаар хонуулан тоглуулж байжээ.

Цагдаагийн албан хаагчид өрчлийг илрүүлэн,  тухайн хүүхдийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ. Мөн   тус хорооны нутаг дэвсгэрт супер маркет, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж, дэн буудлуудын үйл ажиллагааг шалгажээ.  Улмаар Дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний үеэр нэвтрүүлэх эрхгүй, согтууруулах ундаа худалдан борлуулдаг 5 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцуулахаар хариуцсан цагдаагийн хэлтэст материалыг хүргүүлж ажилласан байна.

Мөн Баянзүрх дүүргийн  5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны дотуур байранд нийт 70 өрхийн 250 оршин суугч, 30 оюутан сурагчдад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр 1 цагийн яриа таниулга хийж, санал хүсэлтийг нь сонсон ажиллаж байна.