ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сайн дураар нутаг буцвал дахин виз мэдүүлэх боломж олгоно гэлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-14

БНСУ-ын Хуульзүйн яамнаас өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөс энэ оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл “Өршөөлийн аян” зарлажээ. Тодруулбал, энэ хугацаанд хууль бусаар ажиллаж, амьдарч байсан иргэд нутаг буцсан тохиолдолд торгуулиас чөлөөлж, тэр ч байтугай БНСУ-д дахин С-3 буюу 90 хоногийн аяллын виз хүсэх боломжийг олгоно гэж мэдэгдэв. 

Тухайлбал, арванхоёрдугаар сарын 11-нээс гуравдугаар сарын 31-ний дотор нутаг буцсан бол гурван сарын дараа, дөрөвдүгээр сарын 01-нээс 30-ны хооронд бол дөрвөн сарын дараа, тавдугаар сарын 01-нээс 30-ны хооронд бол таван сарын дараа, мөн зургадугаар сарын 01-нээс 31-ний хооронд буцвал зургаан сарын дараа дахин виз мэдүүлэх боломж олгох юм байна. Эдгээр иргэд дахин виз мэдүүлж, эргээд БНСУ-д ирэхдээ амьдарч буй газраа бүртгүүлэх, визийн хугацаагаа хэтрүүлэхгүй буцсан тохиолдолд дахиад нэг жилийн виз гаргах боломжтой гэж мэдэгдлээ. Мөн эдгээр хууль бус иргэдийг ажиллуулж буй гэдгээ сайн дураар мэдэгдсэн аж ахуйн нэгжүүдийг торгуулиас чөлөөлж, хүлээлгэх хуулийн хариуцлагыг зөөлрүүлнэ гэж мэдэгдлээ.