ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Халаасанд байсан утас нь дэлбэрч, гар нь тасарчээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-14

Өнгөрөгч оны сүүлээр Дархан-Уул аймагт нэгэн эмэгтэй усанд орж байхдаа цэнэглэж байсан утсаар ярьснаас болж, тогт цохиулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдсэн осол дахин гарч, иргэн М гаргүй болжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Айраг сумын нэгдүгээр багийн иргэн М-ийн халаасандаа хийсэн гар утас дэлбэрч цээжин хэсэгт бэртэл авч, зүүн гарын бугалга хэсэг тасарсан харамсалтай хэрэг гарсан байна. Уг хэрэг өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр гарсан бөгөөд “АОВРОРУ ХХК”-ны ажилтны энгэрийн халаасанд байсан “САМСУНГ” гранд загварын  утас дэлбэрсэн байна.

Мэдээллийн мөрөөр хэргийн газарт очиж ажилласан цагдаагийн мөрдөгч нар шатсан утсыг хураан авч хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа аж. Иймд иргэд та бүхэн цахилгааны аюулгүй байдлыг хангах, өдөр бүр хэрэглэдэг гар утас, цэнэглэгч зэрэг эд хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон аюулгүйг байнга хянаж, шалгаж байхыг анхаарууллаа.