ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМЯ: Коронавирусын асуудлаар цахим хурал зохион байгуулав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-14

ЭМЯ-наас БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан 21 аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг оролцуулан цахим хурал зохион байгууллаа.

Цахим хурлаар ХӨСҮТ, УГТЭ, ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүд шинэ коронавирусийн халдварын хяналт, сэргийлэлт, лабораторийн оношилгоо, хүнд хэлбэрийн уушгины үрэвслийн оношилгоо, эмчилгээ, эх, хүүхдийн тусламж үйлчилгээ, тоног төхөөрөмжийн судалгаа, ашиглалт анхаарах асуудлуудын талаар илтгэл тавьж, шинэ Коронавирусийн халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг ханган ажиллах чиглэл өглөө.

Мөн БНХАУ-д ажлын шугамаар болон аяллаар явж буй иргэдэд тухайлан сэрэмжлүүлэг хүргэж байгаа бөгөөд хувийн ариун цэвэр сахих, амны хаалт тогтмол хэрэглэх, гараа угаах, дархлаагаа дэмжихийг мөн сануулсан юм.