ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чуулганаар усны тухай хуулийг хэлэлцэж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-16

УИХ-ын пүрэв гарагийн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна. Манай орны ихэнх голууд гадагш урсаж гардаг бөгөөд хилийн гэрээ хэлэлцээрийн хүрээнд зохицуулж байдаг аж. Манайх зөвхөн хоёр хөрш оронтойгоо хилийн гэрээ хэлэлцээртэй байдаг юм байна. 

Ц.Даваасүрэн: Бид гадагшаа гарч байгаа усныхаа хэдэн хувийг авч үлдэж болох юм бэ. Усан цахилгаан станцын төсөл хийх гэж байгаа

Ажлын хэсэг: 10-15 хувийг ашиглах боломжтой. 

Ц.Мөнх-Оргил: Гишүүдийн өргөн барьсан төсөл болон Засгийн газраас өргөн барьсан төсөл 2 хоорондоо уялдаж байгаа. Мянганы сорилтын сан Улаанбаатарын усны асуудлыг шийдэх гээд судалгаа хийлгэж байсан юм билээ. Судалгаагаар Монгол Улсад усны менежмент маш дутмаг гэж дүгнэн, зөвлөмж гаргасан юм билээ. Энэ зөвлөмжүүдийг хэр хангасан төсөл вэ?

Ж.Бат-Эрдэнэ: Засгийн газраас оруулж ирсэн, хөндсөн асуудлын хүрээнд л боловсруулсан. 

Ажлын хэсэг: Мянганы сорилтын хөтөлбөр хэрэгжихээс өмнө олон судалгаа хийж, зөвлөмж гаргасан байдаг. Улаанбаатар хотын ус хангамжийг газрын доорх усаар нэмэгдүүлэх, цэвэрлэх байгууламжийн усыг цэвэршүүлж ашиглах зэрэг ажлуудыг хийж байгаа.