ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мөсний баяр 3-р сарын 3-нд болно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-16

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг мөсний баяр ирэх гуравдугаар сарын 2-3-нд Хатгал тосгоны Хүй толгойд болно. Өнөөдрийн байдлаар баяр болох газрын мөсний зузаан 90 см, Хүслийн хад орчимд 53 см байгаа ажээ. Мөсөн хотхоныг “Хөх сувдын орон” нэрийн дор урлах бөгөөд мөсөн урлан, логоны загвар боловсруулах уралдааныг нээлттэй зарласан байна.

Энэ жилийн хувьд мөсөн хотхоны талбайг томруулж иргэдийн үзэх, харах, зураг авхуулах мөсөн урланг нэмэгдүүлж, насны ангилалтай гурван төрлийн мөсөн гулгуурыг хийхээр төлөвлөжээ. Мөн автомашинуудыг хуурай газарт байрлуулж Хүслийн хад руу очих иргэдийг тусгай тэмдэглэгээ бүхий маршрутаар зорчуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхааран ажиллах аж.