Леброн Жеймс 3 дахь санал асуулгыг дахин тэргүүллээ

Б.ГАНЗОРИГ
2020-01-17

NBA-ын 69 дэх удаагийн "Бүх оддын тоглолт" буюу "All star" энэ жил Чикаго хотод ирэх сарын 16-нд болох юм. Харин тус тэмцээнд орох тамирчдыг үзэгчдийн санал асуулгаар тодруулдаг бөгөөд гурав дахь санал асуулгын дүн өнгөрсөн шөнө гарлаа. Энэ удаа Леброн Жеймс 4.747.887 саналаар бүх тоглогчдыг тэргүүлжээ. Эхний санал асуулгын дүнд Лука Дончис, Яннис Адетокумбо нарын ард байсан бол хоёр дахь санал асуулгаар Леброн Жеймс тэргүүлээд байсан билээ.