ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Номтойбаярын талаарх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-17

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлсэн билээ. Түүнийг хэвлэлийн хурал хийх үеэрээ хэргийн нууцыг задруулсан гэдэг үндэслэлээр бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал ирүүлсэн аж. Энэхүү саналын дагуу өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэх ажээ. Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхий түдгэлзүүлэх санал ирүүлсэн тохиолдолд УИХ 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуулийн зохиуцуулалттай юм.