ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Батнасан: Саарал жагсаалтын бурууг аж ахуйн нэгжүүдэд тохоож байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-17

УИХ-ын баасан гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж асуулт асууж байна.

Ж.Ганбаатар: Дарга нар мөнгө угаах татвартай холбоотой асуудлыг хальж ярьж байна. Саарал жагсаалттай холбоотой дөрөвхөн асуудал л байгаа. Үүнийг шийдэж чадвал саарал жагсаалтаас гарна. Энд авлига авсан албан тиушаалтнууддаа хариуцлага тооцох, солонгос хүмүүсийн асуудал, санхүүгийн зохицуулах хорооны эрхийн асуудал байгаа. Гэтэл аж ахуйн нэгжүүдийн татвар яриад, аж ахуйн нэгжүүд дайсан юм шигээр яриад байна. Энэ дөрвөн зүйлийг л зачихвал энэ жилдээ багтаад саарал жагсаалтаас гарна. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээ энэ хуулиар далимдуулж яах гээд байгаа юм бэ.

Б.Баттөмөр: Энэ дөрвөн асуудлаас гадна асуудал олон байна. Өмнө саарал жагсаалтад ороход ямар үйл явдал болсон бэ. Дөрвөн шаардлагаас гадна асуудал байна. Тиймээс эрсдлээ сайтар тооцох хэрэгтэй байна. Тиймээс оношоо зөв тавиач гэж байгаа юм.

О.Батнасан: Саарал жагсаалтандз хэн оруулсан нь сүүлдээ мэгдэгдэхгүй байгаа. Баахан дарга нар хольж сольсон чинь сүүлдээ аж ахуйн нэгжүүд рүүгээ дайрсан хууль оруулж ирлээ. АТГ-ын экс дарга 34 их наядынхаа учрыг олоорой гээд гарсан. Үүнийг учрыг ол л длл. Үүний учрыг олвол саарал жагсаалтын учир олдоно. Саарал жагсаалтад яахаараа аж ахуйн нэгжүүд буруутай болчихдог юм. Ингэж болохгүй.

Д.Хаянхярваа: Саарал жагсаалтаас гарахын тулд хуулийн хэрэгжилтийг сайжруулах ёстой. Мөн төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизмыг бий болгох ёстой.

Б.Баттөмөр: Монголын эдийн засагт аюул учруулж буй асуудлууд байна. Хар тамхи байна. Үүнийг Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулаад шийдчихэж байна гэвэл том эндүүрэл. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүстээ холбогдох арга хэмжээ авч, шударга шүүхээр шийдэгдэхгүй байгаа учраас саарал жагсаалтад орсон. Үүнийгээ л шийдчих гэсэн шаардлага ФАТФ тавьж байгаа шүү дээ. Мөнгө угаалт бол далд эдийн засагт ордог.

Гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа Мөнгө угаах болон терреризмыг санхүүжүүлэхтэй холбоотой хуулийг гишүүдийн олонхийн саналаар баталлаа. Мөн Эрүүгийн хуулийг бүхэлд нь батлав.