ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Номтойбаярыг ямар үндэслэлээр санал оруулж ирснийг хэлэх боломжгүй гэв

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-17

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас тайлбар авлаа. Тэрбээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбоотой сэтгүүлчдийн асуултанд хариулав. Тэрбээр ямар үндэслэлээр Н.Номтойбаярыг гишүүнээс нь эргүүлэн татаж байгааг тайлбарлахдаа "Үндэслэлийг одоогоор хэлэх боломжгүй. Үндэслэлийг Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцсэн ч  шийдвэрээ гаргаагүй. Хороо шийдвэр гаргасны дараа санал, үндэслэлээ хэлдэг. Одоогоор прокурорт хэн нэгэн гишүүнийг түдгэлзүүлье гэсэн санал орж ирээгүй.  Мөрдөн шалгах ажиллагааны бичлэг яагаад задрав гэдгийг шалгаж эхэлнэ” гэлээ.