ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Азтан болохын тулд сард 10-аас дээш удаа автобусаар зорчих ёстой

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-19

Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтэрсэн ойн хүрээнд нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулахаар болсон билээ.

Азтанг шалгаруулахдаа автобусны картны ард 12 оронтой тооны арын дугаараас нь эхэлж азтанг тодруулах аж. Жишээлбэл, картын дугаарын арын дөрвөн орон таарсан тохиолдолд сарын турш нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх эрхтэй болох юм. Сүүлийн таван орон таарвал 500 мянган төгрөг, зургаан орон таарвал хоёр сая төгрөгийн шагналтай байгаа. Иргэд смарт картаараа нийтийн тээврээр сард 10-аас дээш удаа зорчсон байхад азтан болох боломжтой.

Урамшуулалт хөтөлбөр бүтэн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нэг сарын шагналын сан нь 10 сая төгрөг байна. Азтанг сар бүрийн хоёр дахь долоо хоногийн лхавга гаригт тодруулна.