ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ираны генералын гэр бүлийг АНУ руу нэвтрэхийг  хориглолоо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-19

Ираны Лалын хувьсгалт гвардын бригадын генералын эсрэг хориг арга хэмжээ авсан талаар АНУ-ын Төрийн департамент бямба гарагт мэдэгджээ.

Төрийн департаментын мэдэгдэлд дурдсанаар, бригадын генерал, Хузестан мужийн командлагч Хасан Шахварпурыг 2019 оны 11 дүгээр сард Ираны жагсагчдын амийг хөнөөсөн нэгжийг командалсан хэмээн буруутгаж, түүний хар жагсаалтад оруулсан аж. Ингэснээр Х.Шахварпур болон түүний гэр бүлийн гишүүд АНУ руу нэвтрэх эрхгүй болох юм.

Энэ сарын эхээр АНУ-ын өгсөн агаарын цохилтын улмаас Ираны генерал амиа алдаж, Иран Ирак дахь Америк цэргүүдийн байрлаж буй цэргийн баазуудад пуужингийн цохилт өгсний улмаас хоёр талын хурцадмал байдал даамжирсан үед дээрх шийдвэр гарсан байна