ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдөр НӨАТ-ын азтанууд тодорно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-19

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 19-ны өдрийн 19:10 цагт НӨАТ-ын урамшууллын ээлжит азтан тохируулах нэвтрүүлгийг Боловсрол суваг телевизээр шууд дамжуулан хүргэх юм. Тус тохиролд багтахын тулд иргэн та өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хоорондох хугацаанд хийсэн худалдан авалтын баримтаа өчигдөр /2020.01.18/-ийн 23.59 цагаас өмнө E-Barimt аппликейшнд бүртгүүлж амжсан байх учиртай юм.

Сонирхуулахад, 2019 оны арваннэгдүгээр сарын азтаны тохиролд 26 сая 307 мянга 511 баримт бүртгэгдсэнээс:

10 сая төгрөгийн нэг

5 сая төгрөгийн 20

1 сая  төгрөгийн 228

100 мянган төгрөгийн 2380

30 мянган төгрөгийн  23602 баримтад тохиролд таарч, нийт 26,231 иргэн азтан болсон юм.