ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Австралид түймрийн араас үерийн гамшиг нүүрлэж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-19

Австрали даяар гамшигт түймэр дэгдэж, олон зуун амьтан устсан билээ. Тэгвэл удаан үргэлжилсэн гангийн улирал дуусаж бороо орсон юм. Харамсалтай нь энэ нь өөр нэг гамшиг болох үерийг дагуулжээ. Тодруулбал, өнгөрсөн оны есдүгээр сараас хойш ороогүй бороо гэнэт асгарч тус улсын зарим нутгаар үерлэжээ. Шинэ өмнөд Уэльс мужийн Цаг уурын газраас аадар бороотой зэрэгцээд хүчтэй шуурга ирж явааг сэрэмжлүүлсэн байна.