ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нийслэлийн мандатыг хасахгүй байх санал хүргүүлжээ

O.Admin
2020-01-20

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт УИХ-ын сонгуулийн мандатын харьцааны асуудлаар санал хүргүүлжээ. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар ирэх хоёрдугаар сарын 01 гэхэд Сонгуулийн ерөнхий хороо мандатын тоог эцэслэж, УИХ-д оруулж ирэх бөгөөд анхлан боловсруулсан саналаар Улаанбаатар хотын дүүргүүдэд 35 мандат олгохоор болоод байсан.

Харин үлдсэн 41 мандатыг хөдөө орон нутагт олгохоор болсон аж. Гэвч сонгогчдын 49 хувь нь амьдардаг Улаанбаатар хотын мандатыг хасч байгааг эсэргүүцэж байна хэмээжээ.

Одоо мөрдөгдөж байгаа хүчин төгөлдөр хуулиар Улаанбаатарт 28, орон нутагт 48 мандат байгаа бөгөөд энэ тоог нэмэгдүүлэх талаас нь анхаарахгүй юм гэхэд хасахгүй байх нь зүйтэй гэсэн санал гаргажээ. Шинэчлэн боловсруулсан хуулийн хүрээнд СЕХ-ноос хэд хэдэн дүүргийн мандатыг хасахаар санал боловсруулж байгаа юм. Тухайлбал, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдээс мандат хасагдаж байгаа аж. АН-ын удирдлагын зүгээс тавьсан саналыг нь дэмжихгүй мандатын тоог хасах, нэг мандаттай аймгуудын мандатыг нэмэх гэж байгаа бол аймаг хооронд шилжүүлэх хувилбарыг ярихгүй бол улс төрийн дараагийн арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн юм.