ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцэж эхэллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-21

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцлээ. Харин түүний дараа  Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр чуулганы хуралдаан хаалттай горимд шилжив.

УИХ-ын гишүүийн зүгээс банктай холбоотой тоо, баримтууд яригдах учраас хаалттай хэлэлцэх санал гаргаж, дэмжигдсэн юм. Тус хууль батлагдсанаар банкуудыг дахин хөрөнгөжүүлэх эрх зүйн шинэ орчин  бий болох аж. Өөрөөр хэлбэл, банкуудад өөрийнх нь хөрөнгө дутагдах үед яаж эрх зүйн санхүүжилт үзүүлэх вэ гэдгийг тодорхой болгох юм байна.