ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Одонгийн мөнгийг сар шинийн өмнө олгоно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-21

Ирэх хоёрдугаар сард “Алдарт эх”-ийн буюу одонтой эхчүүдийн мөнгийг Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын дагуу олгодог. Үүнд:

Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг тус тус олгодог байна. Харин хоёр одонтой эхэд давхцуулан мөнгөн тусламж олгодоггүй зохицуулалттай.

Өнгөрсөн жил 224 мянган эхэд 29 тэрбум төгрөгийн одонгийн мөнгө олгосон аж.  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлснээр, жилд дунджаар 4500 орчим хүн одон авдаг гэсэн тооцоо гарчээ.