ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНУ: Н-2 виз олгох хугацааг 2021 он хүртэл сунгажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-21

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 оны нэгдүгээр сарын 18-наас эхлэн Монгол Улс анх удаа АНУ руу түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H2  визийн хөтөлбөрт багтсан билээ. Угтаа, олон жил яриа хэлцэл төдий явж байсан асуудлыг АНУ-ын тал нааштай шийдэж, хөдөлмөр эрхлэх виз олгодог улс орнуудын жагсаалтад Монгол Улсыг албан ёсоор багтаасан юм.

Тэгвэл энэхүү визийг үргэлжлүүлэн 2021 он хүртэл олгохоор болсон сайхан мэдээг тус улсад суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр өнөөдөр албан ёсоор мэдээлэв. Н-2 виз олгож эхэлсэн 2018 онд дөрвөн иргэн Хөдөө аж ахуйн чиглэлээр, гурван иргэн бусад чиглэлээр нийтдээ долоон хүн гарч байсан бол өнгөрсөн жил энэ тоо огцом нэмэгдэж 300 орчим иргэн гарсан гэдэг мэдээллийг мөн Элчин сайдын зүгээс мэдэгдэв.

Хоёр улсын тухайд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих асуудал айлчлал болгоноор яригддаг ч ахиц дэвшил гардаггүй. Учир нь тус улсад ажиллаж амьдарч байгаа иргэд визийн хугацаагаа хэтрүүлэх, сурахаар очоод ажил хийдэг зэрэг нийтлэг зөрчил гаргадаг учраас яриа хэлцэл төдийлөн ахицгүй байдаг гэдгийг мөн Элчин сайд онцолжээ.