ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэг айлын таван хүн гэртэйгээ шатаж нас баржээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-22

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд иргэн Д-гийн таван ханатай гэр шатаж байгаа талаарх  дуудлагыг нэгдүгээр сарын 21-ний 05.54 цагт хүлээн авчээ. Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 17 км замыг туулан 06.12 цагт очжээ. Улмаар 30 минут ажилласны эцэст галыг унтраажээ.

Харамсалтай нь гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн 57 настай эрэгтэй Э, 34 настай эрэгтэй Д, 31 настай эмэгтэй О, 10 настай С, нэг сартай нярай галд өртөж нас баржээ. Уг хэргийг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм. Иймээс галын болон бусад болзошгүй эрсдэлээс алхам тутамдаа сэрэмжлэхийг зөвлөж байна.