ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМЯ: Гадил жимснээс болж, хүн нас бараагүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-23

“НаньХуй 8424 сортын гадил жимсийг идсэний улмаас 23 хүн H7N9 вирусийн халдвараар өвчилж, Шинхуа эмнэлгийн Чунг Минг салбарт нас барлаа” гэсэн мэдээллийн мөрөөр холбогдох шалгалтыг хийж, үндэслэлгүй, ташаа мэдээлэл болохыг тогтоосон талаар "ШиньЛианг Шанхай" сайтад нийтэлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Чунг Минг эмнэлэгт ийм тохиолдол гараагүй бөгөөд Шанхайд “НаньХуй 8424” сортын гадил бус тарвас тариалдаг тухай дурдсан байна. H7N9 вирус нь шувууны тахал тул жимс жимсгэнээр халдварлах боломжгүйг мөн мэдэгдсэн аж. Иймд ямар нэгэн үндэслэлгүй, ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Энэхүү мэдээлэл нь жил бүхэн л соошл орчинд гардаг бөгөөд 2014 оноос хойш тавигдаж байгаа худлаа мэдээлэл билээ. 

Гэтэл өчигдрөөс эхлэн ийм төрлийн мэдээлэл соошл орчинд ямар ч хяналтгүй тархаж эхэлсэн юм. Мөн нэр бүхий сэтгүүлчид "Коронавирусын дөрвөн тохиолдол Монголд илэрсэн. Салбарын удирдлагууд нууцалж байна" гэсэн ор үндэсгүй, ташаа мэдээлэл түгээж байгааг ч мөн анхаарууллаа.