ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шуурхай: “Изинис Эйрвэйс”-ийн онгоцоор ирсэн халуунтай хүүхдийг тусгаарлав

O.Admin
2020-01-23

“Изинис Эйрвэйс” авиа компанийн Хонконг-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцонд зорчсон нэг хүүхдэд коронавирусээр халдварласан байж болзошгүй шинж тэмдэг илэрчээ.

Онгоц өнөөдөр 17:35 цагт Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд газардсан бөгөөд халдварын шинж тэмдэг илэрсэн даруйд хүүхдийг ХӨСҮТ-д хүргэн тусгаарласан байна. 

Үүнээс өмнө Бээжин Москва чиглэлийн олон улсын вагонд зорчиж эх орондоо ирсэн 10 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээнд хамруулж байгааг албаны эх сурвалж мэдээлсэн билээ. Тус 10 иргэнтэй хамт коронавирусийн халдвартай иргэн зорчиж явсан нь тогтоогдсон байдаг.

Гэхдээ энэ нь вирус Монголд орж ирсэн гэсэн үг биш бөгөөд зөвхөн урьдчилан сэргийлэх үүднээс шинжилгээ авч байгаа асуудал юм байна. Мөн энэхүү вирус нь Дорнод аймагтай хиллэдэг БНХАУ-ын Манжуур хотноо өнөөдөр шинээр бүртгэгдсэн учраас Дорнод аймгийн удирдлагууд тус хот руу зорчихыг хязгаарлаад байна.