ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ухань хотод манай улсын 253 оюутан суралцаж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-24

2019 оны нэгдүгээр сараас эхлэн Ухань хотод дэлгэрсэн уушигны хатгалгаа үүсгэгч шинэ төрлийн Коронавирусын халдвартай холбоотой Ухань хотод суралцдаг оюутан залуусын талаарх буруу ойлголт фэйсбүүк, твиттер гэх мэт олон нийтийн сүлжээгээр тарж байгаатай холбогдуулан үнэн бодит мэдээллийг хүргэх нь:

2019-2020 оны хичээлийн жилд БНХАУ-ын Ухань хотод Монгол улсын нийт 253 оюутан суралцдаг гэсэн албан ёсны бүртгэл мэдээлэл байна. Үүнээс хичээлийн жилийн эхний хагас жилийн байдлаар 204 оюутан тогтмол суралцаж байна. Халдварт өвчний вирус тархахаас өмнө буюу өнгөрсөн оны 12 сард (ихэнх оюутан) 100 гаруй оюутан эх орондоо ирж, Корана вирусийн шинж тэмдэг анх илэрч, нийтэд зарлагдсанаас хойш буюу 2020 оны 1-р сард 70 орчим Монгол оюутан эх оронруугаа болон бусад гадаадын улсруу амарч, аялахаар явсан байна.

Өнөөдрийн байдлаар Ухань хотын том 6 сургуульд 30 гаруй Монгол оюутан залуус байгаа бөгөөд тэдгээр оюутнуудад маань ямар нэгэн өвчлөлийн шинж тэмдэг илрээгүй байна. Дээрх оюутнууд нь тус тусын сургуулиудынхаа гадаад оюутны оффис, БНХАУ-ын Ухань хот дахь Монгол оюутны холбоо, БНХАУ-д байрлах Монголын элчин сайдын яам, ГХЯ, ЭМЯ-дуудтай тогтмол харилцаа холбоотой байж зөвлөмж, зааварчилгааг өдөр тутам авч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж байна. Тиймээс та бүхэн зарим нэгэн хариуцлагагүй иргэний олон нийтийн цахим сүлжээгээр тарааж буй буруу ташаа мэдээлэлд бүү автаарай гэж уриалья.

БНХАУ-ын Ухань хот дахь Монгол Оюутны холбоо. 2020.01.23