ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусын халдвараар 41 хүн нас баржээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-25

Коронавирусын халдварын улмаас нас барагсдын тоо 41, халдвар авсан хүний тоо 1287 болоод байгаа аж. Мөн уг вирусын халдварын анхны хоёр тохиолдол Европ тивд буюу Франц улсад бүртгэгдлээ. Тодруулбал, Францын баруун өмнөд бүсийн Бордо хотод тусгаарлагдан эмчлүүлж байгаа 48 настай эрэгтэй хэд хоногийн өмнө Хятадад аялаад буцаж ирсэн ажээ. Тэрбээр аяллынхаа үеэр Ухань хотоор дамжин өнгөрсөн аж. Харин хоёр дахь өвчтөн нь Парис хотод илрээд удаагүй юм байна.  

Түүнчлэн Өмнөд Солонгос, Япон, АНУ, Тайланд, Вьетнам, Сингапур улсуудад халдвар бүртгэгдсэн байгаа юм.