ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн халдвараар нас барагчдын тоо 41-д хүрлээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-26

Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр шинэ Коронавирусийн халдвараар 1318 хүн өвчилж, 41 хүн нас барсан. БНХАУ-д 1287, Тайванд 3, Макаод 2, Хонгконгд 5, Японд 2, БНСУ-д 2, Сингапурт 3, Вьетнамд 2, Австралид 1, АНУ-д 2, Тайландад 5, Непалд 2, Францад 3 хүн өвчилжээ.

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 08:50 цагийн байдлаар Хятад улсад шинэ коронавирусын халдвараар 1975 хүн өвчилж, 56 хүн нас барсан, 324 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан.

БНХАУ-ын Өвөр Монголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.

Та үр хүүхэд, гэр бүлээ шинэ коронавирусийн халдвараас дараах энгийн 3 аргаар сэргийлж чадна.

1. Гараа тогтмол савандаж угаах

2. Амны хаалт заавал зүүх

3. Өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх