ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зарагдаагүй орон сууцыг төр худалдан авна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-22

Төр борлуулагдаагүй орон сууцуудыг худалдан авч төрийн албан хаагчдад урьдчилгаагүй, хүүгүй зээлээр олох асуудлыг судалж байгаа гэнэ.  Тодруулбал, зах зээл дээр борлуулагдаагүй байгаа орон сууцуудыг тодорхой хувийг төр худалдаж авч, орон сууцанд орох хүсэлтэй төрийн албан хаагчдад урьдчилгаагүй, хүүгүйгээр олгох болох эсэхийг судалж байгаа юм байна.

УИХ, Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сард улсын хэмжээнд баригдаж байгаа орон сууцны тоог гаргах, мөн борлуулагдаагүй орон сууцны тоог гаргаад, борлуулах арга хэмжээ авах тогтоол гарсан. Энэ хүрээнд Барилга, хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг гарч, судалгаа хийжээ.  Судалгаагаар, улсын хэмжээнд 72 мянган орон сууц баригдаж байгаагаас нийслэлд 59 мянга, орон нутагт 12 мянган айлын орон сууц байна гэсэн тооцоо гарчээ.  

Үүнээс  6390 айлын орон сууц борлогдоогүй байна. Үүний 5822 нь Улаанбаатарт байгаа бол хөдөө орон нутагт 568 айлын орон сууц борлогдоогүй байгаа юм байна. Тиймээс Улаанбаатар хотод байгаа борлогдоогүй орон сууцуудыг энгийн зориулалтаар, бизнесийн зориулалтаар борлуулах стандарт тогтоож ангилжээ. Үүнээс хамгийн хямд нь нэг метр квадрат нь 1.6 сая төгрөгийн үнэтэй  2118 орон сууц байгаа гэсэн тоо гаргажээ.  Энэхүү 2118 орон сууцыг эргэлтэд оруулахаар судалгаа, ажлын хэсгийн төвшинд ярьж байгаа гэнэ.