Коби Брайнт охины хамт онгоцны ослоор таалал төгслөө

Б.ГАНЗОРИГ
2020-01-27

NBA-ийн од, домогт сагсан бөмбөгчин Коби Брайнт нас баржээ. Тэрбээр өөрийн хувийн онгоцоороо нисэж явахдаа онгоц нь осолджээ. Түүнтэй хамт 13 настай охин Жианна болон долоон хүн мөн амиа алдсан байна.

Түүний нисдэг тэрэг Лос-Анжелесаас холгүй Калабасас хотын ойролцоо уулархаг хэсэгт осолдсон байна. 

Тайван нойрс доо, Коби

Тэрбээр 41 настай алдарт сагсан бөмбөгчин 20 жил Лейкерс багт тоглосон бөгөөд 2016 оны дөрөвдүгээр сард зодог тайлсан билээ.

Тоглох хугацаандаа нийт таван удаагийн аваргын цол хүртэж, АНУ-ын үндэсний шигшээ багтайгаа хоёр удаа Олимпийн аварга,  NBA-ийн Бүх оддын тоглолтод 18 удаа сонгогдохдоо MVP буюу "Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагналыг дөрвөн удаа хүртсэн, NBA-ын аваргын төлөөх тоглолтын MVP буюу "Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагналыг хоёр удаа хүртсэн билээ. 

Мөн “Dear Basketball” богино хэмжээний анимейшн бүтээлээрээ Оскарын шагналыг өнгөрсөн жил хүртэж байсан билээ. 

Коби Брайнт болон түүний гэргий Ванесса нар Жианна болон 17 настай Натали, 3 настай Бианка, 7 сартай Капри хэмээх дөрвөн охинтой. Коби Брайнт болон түүний гэргий Ванесса нар Жианна болон 17 настай Натали, 3 настай Бианка, 7 сартай Капри хэмээх дөрвөн охинтой.