ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Алтайн Бүгд Найрамдах Улсад 45 монгол иргэн осолджээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-27

Улаанбаатар хотоос Казахстан Улсын нийслэл Астанаг зорьж явсан автобус өчигдөр буюу нэгдүгээр сарын 26-ны өдөр осолджээ. Уг осол ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсад болсон бөгөөд автобусанд 47 хүн байсны 45 нь монгол иргэн байсан аж. Гэхдээ ослоор нэг ч хүн гэмтэж бэртээгүй гэлээ.

Урьдчилсан дүгнэлтээр жолооч нь зам, цаг уурын нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй, хянуур бус байснаас осол болсон үзжээ.  Эмнэлгийнхэн зорчигчдыг үзэж дуусаад өөр автобусанд суулган Казахстан явуулжээ. Замын хажуу руу унасан автобусыг бульдозероор татаж гаргасан байна.