ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусээр амиа алдсан хүний тоо 80-д хүрчээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-27

БНХАУ-д дэгдээд буй коронавирусийн шинэ төрлийн халдвараар өвчилсөн хүний 2700 хүрч, сэжигтэй тохиолдол 5794 болжээ. Харин амиа алдсан хүний тоо 80, эдгэрсэн тохиолдол 51 болсон талаар "Тасс" агентлаг мэдээлсэн байна.

Харин БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр өчигдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 08:50 цагийн байдлаар Хятад улсад шинэ коронавирусийн халдвараар 1975 хүн өвчилж, 56 хүн нас барсан, 324 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байсан билээ.