ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үнээ нэмсэн эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг цуцална

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-27

Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор амны хаалт болон гар ариутгагч, спиртийн хомсдол үүсээд байгаа билээ.  Үүнтэй холбоотой  зарим эмийн сангууд амны хаалт болон ариутгагч бодисын үнийг нэмсэн асуудал иргэдийн зүгээс шүүмжлэлд өртөөд байгаа. Тэгвэл Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн үнээ нэмсэн эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг цуцална гэдгээ мэдэгджээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Монгол Улс өмнөд хөрштэй хиллэдгийн хувьд коронавирус халдварлах өндөр эрсдэлтэй оронд тооцогдож байна. Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг эрс эрчимжүүлэх шаардлага үүссэн. Үүнийг далимдуулан Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй эмийн сангууд эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн үнийг үндэслэлгүйгээр нэмсэн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээавах болно” гэжээ.