ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төв банк: "Ариг" банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-27

"Ариг" банк Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хувь нийлүүлэгчдийн хооронд маргаан үүссэнээс хувьцаа эзэмшигчдийн хурлаар маргаантай асуудлаа шийдвэрлэж чадахгүй, Төлөөлөн удирдах зөвлөл эрх зүйн чадамжгүй болсон тул зохистой засаглал алдагдсан хэмээн үзэж тус банкинд Монголбанк бүрэн эрхт төлөөлөгчөө томилсон билээ. Тэгвэл энэ талаар албан ёсны мэдэгдлийг гаргасан байна. 

Тус мэдэгдэлд "Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн тушаалаар харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах үүднээс Банкны тухай хуульд заасны дагуу нөхцөлт удирдлагын арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон аж.

Ариг банкнаас ирүүлсэн мэдээллээр 2019 оны эцсийн байдлаар тус банк Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгө, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг хангаж байна. Бүрэн эрхт төлөөлөгч нь Ариг банкны үйл ажиллагааг хүлээж авсан бөгөөд өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

Монголбанк харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч ажиллаж байна" хэмээн Төв банкнаас мэдээллээ.