ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Бямбасүрэн: Хэнтийд нас барсан охин ларингит оноштой ирсэн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-27

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас дөнгөж сая мэдээлэл өглөө. Тодруулбал, МИАТ-ийн Хонгконг чиглэлийн нислэгээр нэг халуунтай иргэн ирж байгаа гэх мэдээллийг авч, улмаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны шуурхай албаны хүмүүс нисэх буудалд очжээ. Улмаар, нислэг буусан даруйд иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийх явцад нэг бус хоёр иргэний биеийн халуун өндөр байсан учраас тусгаарлах арга хэмжээ авч, үзлэг шинжилгээ хийж эхэлжээ. 

Мөн өнөөдөр 14 настай охин уушгины хатгалгаа, ларингит гэсэн оноштой Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн ч харамсалтай нь эмчилгээ авч чадалгүй амиа алджээ. Тиймээс урьдчилсан байдлаар охины ангийнхныг тусгаарлаж, талийгаачийн шинжилгээг ХӨСҮТ-д хүргүүлсэн аж.

Одоогийн байдлаар эдгээр нь зөвхөн сэжигтэй тохиолдол бөгөөд албан ёсоор шинэ төрлийн вирусээр өвдсөн эсэх нь тодорхойгүй байгаа учраас иргэдийг сандарч, тэвдэж болохгүйг мөн сануулав. Үүнээс гадна Дэд сайдын зүгээс зайлшгүй ажлаар л биш бол өвчлөл гарсан улс орнуудад зорчихгүй байхыг мөн сануулав.