ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зах, худалдааны төвүүдийг хаахгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-28

Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг хаахгэх мэдээлэл тарж, иргэд хүнсний барааны зохиомол хомсдол үүсгээд буй юм. Тэгвэл зах худалдааны төвүүдийг түр хаах шийдвэр гаргаагүй гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.  Тодруулбал, Нийслэлийн ЗДТГ-аас иргэд, олон нийт цахим орчноор тархаад буй зах, худалдааны төвүүдийг хаана гэсэн худал мэдээлэлд итгэн, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, “үнийн хөөрөгдөл” үүсгэх шаардлагагүйг анхааруулж байна.

Харин зах, худалдааны төвүүдэд чийгтэй цэвэрлэгээ хийж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэх үүрэг өгчээ.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Зах, худалдааны төвүүдэд аль болох эрсдэл гаргахгүй байхаар зохион байгуулна. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд Засгийн газрын хуралдаан болон нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн.

Зах, худалдааны төвүүдэд чийгтэй цэвэрлэгээ хийж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэхийг холбогдох албаны хүмүүст Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар Хотын Захирагч С.Амарсайхан үүрэг болгожээ.