Леброн Жеймс: Би таньд хайртай шүү том ахаа

Б.ГАНЗОРИГ
2020-01-28

Америкийн сагсан бөмбөгийн домогт тамирчин Коби Брайант, охин Жианнагийнхаа хамтаар Америкийн Калифорни мужид орон нутгийн цагаар өглөөний 10 цагийн орчимд нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдсан билээ. Түүний энэ ослыг хамт тоглож байсан тоглогчид, одууд, фэнүүд нь өөрийн цахим хуудсаараа дамжуулж эмгэнэл илэрхийлээд байсан билээ. Тэгвэл түүнтэй хамт АНУ-ын багт хүчин зүтгэж байсан Леброн Жеймс өөрийн цахим хуудсаараа дамжуулж эмгэнэлээ илэрхийллээ.

Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа "Би бэлэн биш байна гэхдээ эхлүүлье. Залуу минь, би энд суугаад энэ талаар бичих гэж оролдох бүрт таны талаар тэр тусмаа Gigi, бидэнд байсан ахан дүүс /нөхөрлөл/ холбоог талаар бодон уйлж байна.
Би Филлиг орхин LA руу буцах Ням гарагийн өглөө таны хоолойг сонссон. Саяны яриаг бидний ярих хамгийн сүүлчийн яриа болох байсныг сая жил байсан ч бодож үзэхгүй байх.
Би ахыгаа алдчихлаа бас сэтгэл зүрх минь шимширч байна 
Би таньд хайртай шүү том ахаа. Миний зүрх сэтгэл Vanessa болон хүүхдүүдэд чинь очих болно.
Би таны үлдээсэн өвийг үргэлжлүүлнэ, би амлаж байна.
Та бидний хувьд энэ бүгдэд маш их ач холбогдолтой юм, ялангуяа # #LakerNation-д бол. Энэ ачааг миний нуруун дээр тавьж, үргэлжлүүлж өгөх нь миний үүрэг юм.

Диваажингаас ирэх хүчийг надад өгөөч, намайг харж байгаарай. Би өөрсдийгөө тэнд аваачих болно. Хэлэх зүйл их байгаа ч яг одоо хэлэх боломжгүй, учир нь би бодож чадахгүй байна.
Ахтайгаа дахин уулзах хүртэл" хэмээн бичсэн байна.