ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Улаанбаатар-Эдийн засгийн форум"-ыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа

O.Admin
2020-01-28

Томуу, томуу төст өвчний тархалт, халдвар, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы А/108 тоот захирамж гарсан.

Тус захирамжийг үндэслэн 2020 оны хоёрдугаар сарын 07-нд болох байсан "Улаанбаатар-Эдийн засгийн форум" тодорхойгүй хугацаагаар хойшилсныг албан ёсоор мэдэгдэж байна.

Томуу, томуу төст өвчний тархалт, шинэ коронавирусын халдвар, тархалтаас хамаарч олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохиох эсэх нь тодорхой болох учир бид тухайн үед албан ёсоор зарлаж товыг мэдэгдэх болно.

Эх сурвалж: Улаанбаатар эдийн засгийн форумыг зохион байгуулах ажлын хэсэг