ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Австрали улсыг зорьсон Монгол иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-28

Австрали улсад очсон Монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрчээ. Энэ талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар хэлэхдээ, "2020 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос Австралийн Мельбурн хотыг чиглэсэн нислэгт зорчиж явсан монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн. Уг өвчний халдвар илэрсэн иргэн  34 настай, эрэгтэй байсан. Нислэгийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан ч Мельбурн хотод очсон оройдоо халуурч, эмнэлэгт тусгаарлагдсан байна. Нэгдүгээр сарын 25-нд шинэ төрлийн коронавирус гэдэг нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан" гэлээ. Өвчлөлийн бүртгэл нь Австрали улсад гарсан тохиолдлоор бүртгэгдэнэ гэдгийг ЭМЯ-аас мэдээллээ.