ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Амбасэлмаа: Томуугийн А хүрээний H3N2 вирусын дэгдэлт их байгаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-29

БНХАУ-д байгаа иргэдээ оруулж ирэх шийдвэрийн хүрээнд хэрхэн ажиллаж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ, “Бид хуурай замын хилээр Хятад улсаас иргэдээ оруулж ирэх шийдвэр  гарсан учраас оруулж ирнэ. Үүнд хилийн  мэргэжлийн хяналтын газар гаргасан дүрэм журмынхаа дагуу хяналт тавьж оруулна. Өөрөөр хэлбэл,  онгоцоор ирсэн хүмүүсээс эрүүл мэндийн асуумж авч,  халууныг нь хэмжиж байна.  Уг асуумжаар сэжигтэй болон  өвчилсөн байвал  вируслогийн лабораторид шинжилгээ авах юм. Өвчлөөгүй эрүүл орж ирсэн хүмүүст   БНХАУ-аас орж ирж байгаа учраас биеийнхээ эрүүл мэндэд 14 хоног хяналт тавих тухай зөвлөмж өгөөд,  хилээр нэвтрүүлж байгаа.  Бусад орнуудад  ч ялгаагүй.  Сэжигтэй тохиолдол гэдэг нь өвчтэй хүнтэй хавьтал болсон, амьсгалын замын бусад өвчний шинж тэмдэг илэрсэн,  өвчний голомтот бүс нутагт аялаад ирсэн байвал  бид тусгаарлаж байна. Халуунтай хүмүүс яагаад ихээр орж ирж байгаа вэ  гэж гайхаж магадгүй. Улсын  хэмжээнд ханиад томуугийн дэгдэлт их байгааг иргэд бодох хэрэгтэй.   2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш 29-ны өдрийг хүртэл манай лабораторид 50 гаруй хүн ийш тийшээ зорчсон  хэмээн хандаж шинжилгээ өгсөн. Саяхан  шүүгээд  үзэхэд дээрх 50 хүний 50 орчим хувь нь томуугийн H3N2 вирус илэрсэн. Энэ цаг үед томуугийн А хүрээний H3N2 вирусын  дэгдэлт явж байгааг ойлгох хэрэгтэй” гэлээ.