ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цагаан сар тэмдэглэх эсэх асуудлаар өнөөдөр хуралдана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-29

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор  олон нийтийг  хамарсан үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргасан билээ. Тэгвэл Улсын Онцгой комисс хуралдаж, Цагаан сарыг хэрхэн тэмдэглэх, баярын бөхийн барилдаан, золголтыг болиулах эсэх асуудлыг хэлэлцэхээр болжээ.