ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Номтойбаярыг МАН-аас хөөх шийдвэр гаргалаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-29

МАН-ын Хяналтын хороо өнөөдөр /2020.01.29/ хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаас хасах шийдвэр гаргажээ. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг Ерөнхий прокурорын газраас ирүүлээд байгаа бөгөөд УИХ энэ асуудлыг хэлэлцэж, эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа юм. Энэ талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатараас мэдээлэхдээ "Намын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаас хасах шийдвэр гаргасан" гэв.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо дэмжсэн бол өчигдөр хуралдсан Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг гаргасан юм.