ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Золжаргалд холбогдох хэргийг маш нууцын зэрэглэлтэй хэлэлцэж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-29

Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа маш нууц тушаал гарган, арилжааны банкуудад их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэх хэрэгт буруутгагдан хоёр жил гаруйн хугацаанд шалгуулж буй Н.Золжаргалд холбогдох шүүх хурал энэ сарын 13-ны өдөр болсон билээ.

Шүүгчээр Л.Галбадар, улсын яллагчаар Б.Мөнхбат, Ц.Сүхбат нар оролцсон уг шүүх хуралдааныг хаалттай явуулсан ч хохирогчийн хууль ёсны төлөөлөл шүүх хуралд ирээгүй учраас хуралдааныг энэ сарын 28-ны өдөр буюу өчигдрийг хүртэл хойшлуулсан.

Тэгвэл өчигдөр шүүх хурал Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Түүнд холбогдох хэргийг маш нууцын зэрэглэлд хамруулжээ.

Хэргийг эргэн сануулвал, Н.Золжаргал нь банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн, төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, уг гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад 110 гаруй ам метр талбайтай байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн буруутган шалгаж эхэлсэн билээ.