ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эмийн сангууд ам дамжсан ярианаас болж үнээ нэмжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-29

ШӨХТГ-аас нэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд зарим эмийн сан, хүнсний дэлгүүрт хийсэн хяналт шалгалтын талаар мэдээллээ. Манай улс ямар нэг онцгой нөхцөл байдалд бэлэн биш байснаас амны хаалтын хомстол үүсэн гэдгийг онцоллоо. Энэ талаар тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Монгол улсын амны хаалтын зах зээл нэг гол үйлдвэрлэгчтэй бөгөөд импортоор амны хаалт оруулж ирдэг. Гол үйлдвэрлэгч болох “Мөнхийн тун” компаниас өөр хэвийн үйл ажиллагаа явуулж буй компани байхгүй. Тухайн үйлдвэр өдөрт 30-40 мянган амны хаалт үйлдвэрлэдэг. Бүрэн хүчээр ажиллавал 100 мянга гаруйг үйлдвэрлэж чадна.  Зориудаар, хууль бусаар хомстол үүсгэсэн зүйл байхгүй” гэв.

Мөн жижиг эмийн сангууд ам дамжсан яриаг даган, нэг нэгнийгээ дууриан үнээ нэмсэн байна. Харин хүнсний дэлгүүр, захуудад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн байгаа ч үнэ бага зэрэг өссөн гэдгийг ШӨХТГ-аас онцоллоо.