ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусын асуудлаар ДЭМБ дахин хуралдаж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-30

Шинэ коронавирусийн (2019-nCoV) халдварын асуудлаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын /ДЭМБ/ Ерөнхий захирал Др Тедрос Адханом Гебрейсус Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Онцгой байдлын хороог 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр дахин хуралдуулахаар боллоо.

Хурлаар одоогийн нөхцөл байдал нь Олон улсын эрүүл мэндийн ноцтой байдал (PHEIC) мөн эсэхийг тодорхойлох, үүсээд буй нөхцөл байдалд шаардлагатай арга хэмжээний зөвлөмжийг гаргахад Ерөнхий захиралд зөвлөгөө өгөх аж. 

ДЭМБ-ын Ерөнхий захирлын шийдвэр болон зөвлөмжийг ДЭМБ-ын цахим хуудаст байршуулж, мөн хэвлэлийн бага хурлаар олон нийтэд мэдээлэх гэнэ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн долоо хоногт хуралдаж, вирусын тархах эрсдэлийг дунд зэрэг хэмээн үнэлж, олон улсын хэмжээнд эрүүл мэндийн аюулгүй байдал зарлах шаардлагагүй гэж үзсэн. Гэвч, энэ долоо хоногийн эхээр Бээжин хотноо ажиллаж ирээд "өндөр эрсдэл"-тэй хэмээн үнэлгээ гаргаж, олон улсын хэмжээнд emergency зарлах эсэхээ өнөөдрийн хурлаар шийдэх юм байна.