ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусын халдвараар 213 хүн амиа алджээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-31

Шинэ коронавирусын халдвар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас онц байдал зарлалаа. Өнөөдрийн байдлаар коронавирусын тохиолдол дэлхийн 23 улсад бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 9,480, нас барсан хүний тоо 213 хүрээд байгаа аж.

ЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус хэлэхдээ “Олон улсад онц байдал зарлаж байгаа нь Хятад улс халдварыг тогтоон барьж чадах эсэхэд итгэхгүй байгаа гэсэн үг биш, харин эрүүл мэндийн систем сул хөгжсөн улс орнууд хамгаалах чадваргүй байгаатай холбоотой гаргасан гэж тайлбарласан юм.