ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Куба дах гадны дипломатчид үл мэдэгдэх өвчний халдвар авчээ

O.Admin
2018-06-22

АНУ-ын Засгийн газар Кубад шинээр очсон гадны нэг дипломат ажилтан үл мэдэгдэх өвчнөөр өвчилж, өнөөдрийг хүртэл нийтдээ 25 америк хүн  тус өвчний халдварыг аваад буй тухай өчигдөр мэдээлжээ.

АНУ-ын Дотоод хэргийн яамны төлөөлөгч Хитер Науэрт “Энэ өвчин Гавана хотод 2017 оны наймдугаар сараас хойш анх удаагаа бүртгэгдсэн. Өвчний халдварыг АНУ-ын 25 дипломат авч, өвчилсөн” гэж мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр АНУ-ын тал өнгөрөгч тавдугаар сарын 29-нд энэ талаар Кубын Засгийн газарт хандаж, гадны дипломатчдын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг шаардаж байсан аж. Өвчний талаар албаныхан зохих шалгалт, судалгааг жил гаруйн хугацаанд хийж байгаа ч, ямар шалтгааны улмаас үүсгэгддэгийг нь олж тогтоож чадаагүй байгаа гэнэ.