ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХҮН, МСДН нэгдэж, эвсэл байгууллаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-03

Хөдөлмөрийн үндэсний нам болон Монголын Социал Демократ Нам эвсэл болж, хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр нам нэгдэн эвсэл болж, сонгуульд хамтран оролцоно гэдгийг намын удирдлагууд хэлж байсан юм. Түүнчлэн Монгол Улсад шударга ёсыг тогтоох, тэгш боломжийг бүгдэд олгох, хүмүүнлэг, иргэний, ардчилсан төрийн зарчмуудыг бодитоор хэрэгжүүлэх, нийтийн сайн сайхан, хүн төвтэй улс төрийн бодлогын зохистой шийдлүүдийг гарган хэрэгжүүлэх нь ардчилсан дэвшилтэт үзэлтэй улс төрийн хүчнүүдийн үүрэг гэв.