ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цагаан сар тэмдэглэх эсэх талаар Засгийн газар хуралдаж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-12

Улсын онцгой комиссын  хуралдаанаар сар шинийн  баярыг тэмдэглэхгүй байх саналыг  Үндэсний аюулгүй байдлын  зөвлөлд хүргүүлсэн. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр  Засгийн  газарт энэ талаарх төслийн саналыг  хүргүүлсэн байна. Тэгвэл энэ асуудлаар  Засгийн  газар одоо хуралдаж байна.  Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч зарлигийн төсөлдөө XVII жарны "Хотол төгс" хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахгүй байх, зар сурталчилгаа явуулахгүй байх мөн коронавирусийн эсрэг авах арга хэмжээ зэрэг асуудлыг тусгажээ. 

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл иргэн хүний хувиар Сар шинийн  баярыг  тэмдэглэхгүй байх санал гаргаад  байсан. Иргэд ч цахим орчинд  цагаан сарыг  тэмдэглэхгүй байх санал санаачилга гаргаад байгаа билээ.